“Оюутан эргүүл” хөтөлбөрийн нээлт боллоо.
Хөтөлбөрийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс МУИС, ШУТИС, МУБИС, БТҮИС зэрэг найман суруультай хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Журмандаа “Оюутан эргүүл”-д хамрагдаж буй оюутан нь хичээлийн бус цагаар буюу чөлөөт цагаараа өдөрт дөрвөн цаг ажиллана. Энэ хугацаанд сургууль дээр ямар зөрчил гарч байгааг бидэнд мэдээллэх юм.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тухайн дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах их дээд сургуулийн оюутан залуусын оролцоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой.
Хөтөлбөрт МУИС-ийн оюутнууд “Оюутан эргүүл” клуб байгуулан ажиллах бөгөөд тус клубт элсэх сонирхолтой оюутнуудыг бүртгэн зохион байгуулалттай оролцохоор боллоо.
МУИС-ОЮУТНЫ АЛБА