Гадаад оюутнуудын чиглүүлэх өдөрлөг зохион байгуулагдлаа

Share Button

(ORIENTATION DAY FOR INTERNATIONAL STUDENTS TOOK PLACE)

2017-2018 оны хичээлийн жилийн намрын улиралд Монгол хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторт шинээр элсэж буй гадаад оюутнуудад зориулсан зөвлөн чиглүүлэх өдөрлөгийг Оюутны хөгжил, үйлчилгээний газраас амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгт МУИС-д суралцаж буй ОХУ, Хятад /БНХАУ/, Польш, Лаос /БНАЛАУ/, Вьетнам, Өмнөд Солонгос, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Афганистан зэрэг гадаадын 90 гаруй оюутнууд оролцлоо.

Зөвлөн чиглүүлэх өдөрлөгөөр МУИС-ийн танилцуулга, сургалтын дүрэм журам, монгол хэлний бэлтгэлийн сургалт, үнэлгээ, Монгол улсад оршин суух үнэмлэх болон виз авах дүрэм журам, холбогдох хугацаа, оюутны дотуур байранд амьдрах дүрэм журам, эрүүл мэндийн даатгалын зөвлөгөө мэдээлэл, шинэ номын сангийн мэдээлэл зэргийг оюутнуудад холбогдох мэргэжилтэн нь монгол, англи хэл дээр танилцуулж мэдээлэл хүргэв.

Мөн өдөрлөгийн үеэр Оюутны хөгжил, үйлчилгээний газар, оюутны холбооноос гадаад оюутнуудад зориулж зохион байгуулах арга хэмжээг танилцуулж Монгол улсад оршин суух үнэмлэх болон визтэй холбоотой дүрэм журам, оюутны үнэмлэх захиалга болон номын сангийн үйлчилгээний талаар сонирхсон асуултад хариулан өдөрлөг амжилттай өндөрлөв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар