“МУ-ын гавьяат багш С.Дашимаагийн мэндэлсний 100 жилийн ой”-н ЭШХ боллоо

Share Button

2017.10.18-ны өдөр  МУИС, Боловсролын хүрээлэн, МУБИС-тай хамтран зохион байгуулсан “МУ-ын гавьяат багш С.Дашимаагийн мэндэлсний 100 жилийн ой” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө. Хуралд С.Дашимаа багшийн гэр бүл, үр хүүхдүүд, ахмад багш нар, математикийн тэнхимийн багш, оюутнууд оролцлоо.

ЭШХ-д тавигдсан илтгэлүүдийг дараах холбоосуудаар орж үзнэ үү.

1. Монгол улсаас Тайландын Вант Улсад суугаа  Элчин сайд  зээ хүү  Т.Төгсбилгүүн “С.Дашимаа багшийн амьдралын тухай”   

2. Боловсролын хүрээлэнгийн захирал доктор М.Итгэл “Монгол улсын математик боловсролын хөгжлийн тойм 1911-2017”    

3. МУИС, Математикийн тэнхимийн багш доктор Г.Баярмагнай “Монголын Математикийн Олимпиадын хөгжлийн тойм”  

4.  МУИС, Математикийн тэнхимийн багш доктор Н.Ууганбаатар “Монголд орчин цагийн математик хөгжсөн нь”  

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар