МУИС-ийн биеийн тамирын тэнхимээс жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Спортлог оюутан өдөрлөг” 2017.11.12-ны өдөр хичээлийн 5-р байрны лекцийн танхимд боллоо. Өдөрлөгт Монголын оюутны спортын холбоо хамтран оролцож, гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа байгууллагынхаа бүтэц үйл ажиллагааны талаар оюутан залуусд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэ удаагийн өдөрлөг нь СПОРТЫН АЛДАРТАН хэмээх булантай болсоноороо онцлог байлаа. Анхны зочноор МУ-ын хөдөлмөрийн баатар, жүдо бөхийн дэлхийн аварга, Рио-2016 олимпийн наадмын мөнгөн медальт, МУ-ын гавьяат тамирчин ДОРЖСҮРЭНГИЙН СУМЪЯА оролцож оюутан залуусд мөрөөдөлтэй байхын утга учир, мөрөөдөлдөө зорьж тэмүүлэхийн үнэ цэнэ, сурч мэдэхийн төлөө тууштай хичээнгүй байх талаар урам хайрлаж, итгэл өгсөн сайхан уулзалт боллоо. Мөн өдөрлөгт МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн багш докторант, Д.Сумъяагийн сэтгэл зүйн дасгалжуулагч Б.Золзаяа оролцлоо.