Монгол Улсын Их Сургууль байгуулагдсаны 70 жилийн ойг угтан МУИС, ГХСС-ийн Их Британи Америк Судлалын Тэнхимээс зохион байгуулж буй их дээд сургуулиудын англи хэл, хэл шинжлэл, заах арга, орон судлалын чиглэлээр ажиллаж буй багш, эрдэмтдийн хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажил бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, багш нар хоорондын туршлага солилцох, хамтран ажиллахад туслахад чиглэсэн ”Англи хэл, хэл шинжлэл, заах арга, орон судлал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 3-р сарын 17-ны өдөр 11 цагаас МУИС-ийн хичээлийн I байрны 320 тоотод болно.