2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ОУХНУС-ийн “Урлагийн Бага Наадам”-ыг зохион байгуулжээ. Шүүгчээр уртын дуучин Б.Наранцогт, урлаг судлаач Ч.Ренбүүчий, “Moon Dance” хамтлагийн бүжигчин О.Эрдэнэ-Очир нар ажиллалаа. Урлагийн наадмын төрөл бүрт эхний гурван байрыг шалгаруулж өргөмжлөл, медаль Тэргүүн байранд мөнгөн шагнал гардуулсан бөгөөд:
- Язгуур урлагийн төрөлд 2-3 анги Тэргүүн байр, 1-1 анги дэд байр, 2-1 анги гутгаар байр,
- Хөгжмийн төрөлд 1-5 анги Тэргүүн байр, 4-3 анги дэд байр, 2-3 анги гутгаар байр,
- Цэнгээнт бүжгийн төрөлд 1-5 анги Тэргүүн байр, 2-3 анги дэд байр, 3-1 анги гутгаар байр,
- Уран уншлагын төрөлд 1-1 анги Тэргүүн байр, 1-5 анги дэд байр, 2-3 анги гутгаар байр,
- Гоцлол дууны төрөлд 3-1 анги Тэргүүн байр, 2-5 анги дэд байр, 2-3 анги гутгаар байр,
- Чөлөөт бүжгийн төрөлд 3-1 анги Тэргүүн байр, 2-3 анги дэд байр, 2-5 анги гутгаар байр,
- Хамтлаг дууны төрөлд 1-1 анги Тэргүүн байр, 3-1 анги дэд байр, 2-3 анги гутгаар байрыг тус тус эзэллээ.
Нийлбэр дүнгээр 87.5 оноогоор 2-3 анги “Шилдэг анги”-аар тодорч цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болов.
Ийнхүү МУИС-ийн “Урлагийн бага наадам” ОУХНУС-ийн урлагийн наадмаар өндөрлөж байна. Нийт 7 төрлөөс шалгарсан анги болон оюутнууд МУИС-ийн “Урлагийн Их Наадам”-д оролцох юм.