МУИС-д дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна

Share Button

ШУС, НУС, Газарзүйн тэнхимийн туслах ажилтан

МУИС-ийн ШУС НУС-ын  Газарзүйн тэнхимд тэнхимийн туслах ажилтан шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Газарзүйн чиглэлээр магистр зэрэгтэй
  • Их, дээд сургууль ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Хээрийн судалгаа, дадлага ажилд оролцож байсан туршлагатай, оюутны хээрийн дадлага зохион байгуулах чадвартай байх
  • Бичиг хэрэг архивийн стандартын шаардлага хангасан баримт боловсруулах чадвартай байх
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай
  • Бүтээлч, багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний ярианы болон бичгийн мэдлэгийн түвшин өндөр байх
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд болон интернетийн орчинд ажиллах чадвартай байх

Номын санч

МУИС-ийн Номын санд номын санч шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Номын санчаар бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд болон интернетийн орчинд ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаж түвшний мэдлэгтэй
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай
  • Бүтээлч, багаар ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Материал хүлээн авах хугацаа: 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2 дугаар сарын 14-ний 09.00-12.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөөнд материалыг хүлээн авна.

Утас: 75754400-1136

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар