Ажлын байрны нэр: Физик Электроникийн Сургуулийн Хэрэглээний физикийн тэнхимд сургалтын инженер, захиргаанд хамтын ажиллагаа хариуцсан гэрээт ажилтны албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж байна.
НЭГ. СУРГАЛТЫН ИНЖЕНЕРТ ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА:
- Физикийн ухааны чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй
- Мэргэжлийн дагуу эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх сонирхолтой
- Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай
- Англи хэлний зохих түвшний мэдлэг эзэмшсэн
- Багаар ажиллах чадвартай
ХОЁР. хамтын ажиллагаа хариуцсан гэрээт ажилтанд тавигдах үндсэн шаардлагА:
- Их, дээд сургууль төгссөн
- Англи хэлний зохих түвшний мэдлэг эзэмшсэн
- Багаар ажиллах чадвартай
- Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай
- Урьд нь энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
- Гэрээг 9 сарын хугацаатай байгуулах болно.
Бүрдүүлэх материал:
– Төрийн албан хаагчийн анкет
– Цээж зураг 2 хувь
– Боловсролын болон эрдмийн зэрэг, цолны диплом үнэмлэхийг нотариатаар
баталгаажуулсан хуулбар
– Иргэний үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар
– Ажил байдлын тодорхойлолт
– Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт
– Бүртгэлийн хураамж 5000 төгрөг
Бүртгэл: 2012 оны 03 дугаар сарын 19-23–ны өдрийн 18:00 цаг хүртэл
Хичээлийн I байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.
Харилцах утас: 77307730-1119