МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газарт хуулийн мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
- Эрх зүйч мэргэжилтэй, өмгөөллийн эрхтэй
- Хөдөлмөрийн болон гэрээний эрхзүйгээр мэргэшсэн бол давуу тал болно
- Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан
- Компьютерийн өргөн хэрэглээний програмууд, мэргэжлийн чиглэлийн программууд дээр ажиллах чадвартай
- Англи хэлний ахисан болон дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Албан бичиг боловсруулах чадвартай
- Удирдан зохион байгуулах авьяастай
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай
- Харилцааны соёл, ёс зүйтэй, багаар ажиллах чадвартай
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад мэргэжлийн үнэмлэх, сертификатийн хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт /өмнө ажиллаж байсан байгууллагын удирдлагаас авсан/
Бүртгэл: 2018 оны 3 дугаар сарын 12-ноос 3 дугаар сарын 16-ны өдрийн 0900 – 1200 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр 210 тоот өрөө
Утас: 75754400-1136
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар