БНСУ-ын Хангук гадаад судлалын их сургуулийн (Hankuk University of Foreign Studies) 2018-2019 оны оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

Share Button

Оюутан та бүхнийг 2018-2019 оны хичээлийн жилийн БНСУ-ын Хангук гадаад судлалын их сургуулийн (Hankuk University of Foreign Studies) оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна.

Тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 1, 2, 3 дугаар түвшний оюутан байх
  2. Голч оноо5 буюу түүнээс дээш
  3. Англи хэлний  TOEFL 80 буюу түүнээс дээш оноотой байх
  4. Солонгос хэлний гүнзгий мэдлэг шаардлагагүй
  5. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх

Бүрдүүлэх материал:

– Өөрийн тухай болон суралцах төлөвлөгөөний тухай товч эссэ /Анли хэл дээр/

– Сургуулийн тодорхойлолт /Англи хэл дээр/

– Албан ёсны дүнгийн хуулбар /Англи хэл дээр/

– Хэлний мэдлэгийг харуулсан сертификат хуулбар

– Гадаад паспортын хуулбар

ТэтгэлэгСургалтын төлбөрөөс чөлөөлнө Бусад зардал буюу байр, нислэг болон амьдрах зардал зэргийг оюутан хариуцна.

Хамрагдах оюутны тоо: 2 оюутан

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:  2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн / Даваа гарагт/ 17.00 цаг хүртэл.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү. Оюутан солилцооны хөтөлбөр 2018 http://international.hufs.ac.kr

Хаана: МУИС-ийн хичээлийн 2-р байр 200 тоотод Оюутны хөгжил, үйлчилгээний газарт бүрдүүлсэн материалын эх хувийг өгнө

Бүрдүүлсэн материалыг нэг багц pdf файл болгоод studentaffairs@num.edu.mn  хаягаар илгээнэ. Бичиг баримтыг цаасаар буюу электрон хэлбэрээр тус бүр Оюутны албанд хүргүүлэхийг анхаарна  уу. 

ОЮУТНЫ ХӨГЖИЛ , ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР