МУИС-ийн 70 жилийн ойг угтаж ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна

Share Button

Монгол Улсад дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний болон МУИС үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг угтаж ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдааныг 2012 оны 3 дугаар сарын 26-наас 4 дүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд зарлаж байна.

Нэг. Зорилго

Уралдааны зорилго нь Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, соёл, монголын нийгмийн оюун санааны хөгжил, дэвшилд МУИС-ийн гүйцэтгэсэн түүхэн үүргийг тус сургуулийн үйл ажиллагаа болон профессор багш, ажилтан, төгсөгчдийн амжилт, хөдөлмөр бүтээлээр дамжуулан харуулахад оршино.

Хоёр. Тавигдах шаардлага

Эссэ нь бичиг хэргийн болон бусад стандартад нийцсэн; бодит тоо баримт, мэдээ мэдээлэлд үндэслэсэн; зохистой хэл найруулгатай; times new roman фонтоор, үсгийн хэмжээ 12; мөр хоорондын зай 1,5; А4 хэмжээтэй 8 хуудсанд багтсан байвал зохино.

Гурав. Эссэ бичлэгийг хүлээн авах, дүгнэх

Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2012 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны хооронд хэвлэмэл эхээр МУИС-ийн хичээлийн I байрын 220 тоот өрөөнд, файл хэлбэрээр muis70@num.edu.mn хаягаар хүлээн авна. Уралдаанд оролцогчид нь өөрийн нэр, хаяг, холбоо барих утас, и-мэйл хаягийг тодорхой бичсэн байх шаардлагатай.

Уралдааны дүнг 2012 оны 5 дугаар сарын 15-нд МУИС-ийн news.num.edu.mn цахим хуудсаар болон шалгарсан сурагчдад е-mail хаягаар нь мэдээлнэ.

Дөрөв. Уралдааны шагнал

Уралдаанд ирүүлсэн эссэ бичлэгийг шалгаруулж доорхи шагнал олгоно. Үүнд:

I байр:            1 Өргөмжлөл, 300000 төг,

II байр: 2, Өргөмжлөл, 200000 төг,

III байр: 3, Өргөмжлөл, 100000 төг.

Мөнгөн шагналаас гадна МУИС-ийн элсэлтийн босго оноог хангасан нөхцөлд I-II байр эзэлсэн сурагчдад бакалаврын хөтөлбөрт элсэн суралцах эрх олгоно.

Харилцах утас: 77307730-1124, 318161

МУИС-ийн 70 жилийн ойг тэмдэглэх комисс

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар