УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит тэтгэлгийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа

Share Button

МУИС-ийн захирлын А/83 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн хурал 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 14:00 цагаас хичээлийн 2-р байрны 303 тоот өрөөнд хуралдаж дүнгээ гаргалаа.

Тэтгэлэгийн зар, мэдээллийг албан ёсны вебсайт, сиси систем, мэргэжлийн тэнхимээр нь дамжуулан хугацаа сунган зарласан. Тухайлбал МУИС-ийн num.edu.mn вебсайт дээр байрлуулсан тэтгэлэгийн зарлалыг үзсэн хандалтын тоо 3868 байна. Тэтгэлэгт хамрагдахаар нийт 36 оюутан хүсэлт, материал ирүүлсэн байна. Шалгаруулалтыг

  • Хими, физик, биологи, математикийн хөтөлбөрөөр суралцаж буй 3,4-р түвшний идэвхитэй төлөвийн суралцагч байх,
  • Эрдэм шинжилгээний хурал, судалгаа шинжилгээний ажилд идэвхитэй оролцдог байх,
  • Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх зэрэг

тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлагын дагуу шалгаруулалт хийсэн болно.

Хүсэлт ирүүлсэн оюутнуудаас 3 оюутан 2017-2018 оны хичээлийн жилд тэтгэлэг авсан тул давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх гэсэн тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлага хангаагүй гэж үзэн сонгон шалгаруулалтаас хасагдсан. Химийн хөтөлбөрөөр суралцдаг нэг оюутан хүсэлт гаргасан боловч мөн тэтгэлэгт хамрагдсан байсан тул хасагдсан.

Ажлын хэсгээс гарсан саналын дагуу зарлагдсан хөтөлбөрүүдээс адил тооны оюутан хамруулаад, тэтгэлэгт заасны дагуу сурлагын амжилтаар 5 оюутан, судалгааны ажлын үзүүлэлтээр 5 оюутанг шалгаруулан тэтгэлэг олгохоор тогтлоо.

УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн

оюутнуудын нэрс

Овог нэр

Хөтөлбөр

түвшин голч Сонгогдсон чиглэл
1 Мөрдорж Урангуа Физик 4 3.3 Сурлага
2 Лхагвадорж Мөнхжаргал Физик 4 3.6 Сурлага
3 Төмөржав Лхагважав Онолын физик 4 3.2 Судалгаа
4 Хүрэлбаатар Халиунаа Биологи 4 2.9 Судалгаа
5 Хандаа Оюухан Биологи 4 3.6 Судалгаа
6 Далантай Мөнхгэрэл Биологи 4 3.1 Сурлага
7 Сайнжаргал Дэлгэр Математик 4 3.2 Судалгаа
8 Чүлтэмсүрэн Баянбат Математик 3 3.5 Сурлага
9 Мягмарсүрэн Дэлгэрмөрөн Биологийн нөөц судлал 4 2.9 Судалгаа
10 Баясгалан Отгонжаргал Багш, Математик 3 3.1 Сурлага

Оюутны хөгжил , үйлчилгээний газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар