“Cудалгааны их сургуулийн бодлого, тулгамдсан асуудлууд” сэдэвт хурал болно

Share Button

МУИС-ийг 2020 он хүртэл хөгжүүлэх стратеги, төлөвлөгөөний хүрээнд “Cудалгааны их сургуулийн бодлого, тулгамдсан асуудлууд” сэдэвт хурлыг МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс зохион байгуулж байгаа тул сонирхсон багш, судлаачдыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хаана: Монгол-Япон төв

Хэзээ: 2012.03.30

Хугацаа: 14:00-18:00

Хурлын хөтөлбөр

14:00 – 14:30 Бүртгэл
14:30 – 14:40 Нээлт

Д-р. Проф. С.Төмөр-Очир

МУИС-ийн захирал

14:40 – 15:00 Судалгааны их сургуулийн бодлого, хэрэгжүүлэх хөтөлбөр

Д-р. Ч.Ганзориг

МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал

15:00 – 15:20 МУИС: Судалгааны бодлого-хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлын явцаас

Д-р. А.Галтбаяр

МУИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал

15:20 – 15:40 Судалгааны санхүүжилт: Одоо ба ирээдүй

Д-р. Проф. Б.Даваасүрэн

МУИС-ийн Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал

15:40 – 16:00 Судалгааны менежмент: Профессорын багийн тогтолцоог бүрдүүлэх нь

Д-р. Б.Очирхуяг

МУИС-ийн Хими, хими инженерчлэлийн сургуулийн захирал

16:00 – 16:20 Цайны завсарлага
16:20 – 16:40 Төгсөлтийн дараах сургуулийн тогтолцоог боловсронгуй болгох нь

Д-р. Проф. М.Цогбадрах

МУИС-ийн Магистр, докторын сургалтын албаны дарга

16:40 – 17:00 Судалгааны үйл ажиллагаа, үр дүнг үнэлэх тогтолцоо

Д-р. Л.Алтангэрэл

МУИС-ийн Математик Компьютерийн сургуулийн захирал

17:00 – 17:20 ШУТИС-ийн судалгааны өнөөгийн байдал, стратеги зорилт

Д-р. Проф. Б.Очирбат

ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор

17:20 – 18:00 Хэлэлцүүлэг

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар