Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо /ICAS 2018/

Share Button

МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимээс санаачилан ШУТИС-ийн Ази судлалын тэнхим, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Дорно дахины хэлний тэнхим болон МУИС-ийн дэргэдэх Күнзийн институт, Улаанбаатар 2 Сэжун Институт хамтран зохион байгуулсан АЗИ СУДЛАЛЫН олон улсын эрдэм шинжилгээний хурал 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр МУИС-д амжилттай болж өндөрлөлөө.

МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар хурлыг нээж үг хэлсэн бөгөөд хурлын нээлтэнд БНТУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд, эрхэмсэг ноён Ахмет Язал, БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин зөвлөх, хатагтай Ким Ми Уг, АНЭУ-ын элчин сайдын яамыг төлөөлж тус яамны олон нийтийн харилцааны мэргэжилтэн хатагтай Б.Энхмаа, ШУТИС-ийн Гадаад Хэлний Институтын захирал доктор Б.Соёлсүрэн, МУИС-ийн Эрдэм шинжилгээ инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал доктор Б.Очирхуяг нар оролцсон байна.    

               

Ази Судлалын Олон улсын Эрдэм шинжилгээний хурал (ICAS) -ыг Ази хийгээд Ойрх Дорнод судлалын чиглэлээр сургалт, судалгаа эрхэлж буй дотоод, гадаадын мэргэжлийн багш, эрдэмтэн, судлаачдын сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнтэй танилцах, салбарын тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, улмаар цаашдын сургалт, судалгааны чиглэлийг тодорхойлж эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготойгоор хэл шинжлэл, утга зохиол, олон улс, орон судлал, түүх, угсаатны зүй, соёл судлал, нийгэм, улс төр, эдийн засаг, боловсрол судлал зэрэг сэдвийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулж буй билээ.

 

Ази  судлал Олон улсын Эрдэм шинжилгээний  дөрөвдүгээр хурал (ICAS 2018) – д Монгол, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, БНТУ зэрэг орны 80 шахам эрдэмтэн, судлаач, багш  нар оролцож 60 гаруй илтгэл амжилттай хэлэлцүүлжээ. Энэ удаагийн хурлын илтгэлд ихэвчлэн суурь судалгааны үндсэн асуудлыг хөндөж, шинэ чиг хандлага, шинэлэг аргазүйд тулгуурласан илтгэлүүд хэлэлцүүлсэнээрээ ихээхэн онцлогтой байсан төдийгүй харилцан судалгааны үр дүнгээ солилцсонд тус хурлын ач холбогдол оршиж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар