МУИС-ийн Биеийн тамирын тэнхимд Спорт заалны зохион байгуулагч сонгон шалгаруулж авна

Share Button

Биеийн тамирын тэнхимд Спорт заалны зохион байгуулагч сонгон шалгаруулж авна.

Ажлын байрны нэр: Спорт заалны зохион байгуулагч

Гүйцэтгэх ажлын цар хүрээ:

  • Тэнхимийн багш нарын хичээл сургалт, секц, нийтийн биеийн тамирын арга хэмжээг хэвийн явуулахад туслах
  • Спорт заалны цэвэрлэгээ, эд хогшлын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж хичээллэх нөхцөлөөр хангах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Их, дээд сургууль төгссөн, бакалавр зэрэгтэй /спортын цол зэрэгтэй бол давуу тал болно/
  • Спортын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Компьютерийн нийтлэг хэрэглээ, зургийн болон видео програмууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай
  • Харилцааны соёл, ёс зүйтэй, багаар ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт, холбоо барих утас

Бүртгэл:

2019 оны 5 дугаар сарын 17-24-ний өдрийн 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байрны №210 тоот өрөө, Утас: 77307730-1136