МУИС-ийн Химийн тэнхимд лаборантын ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна

Share Button

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Химийн тэнхимд лаборант сонгон шалгаруулалтад урьж байна

Ажлын байрны нэр: Химийн тэнхимийн лаборант

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Боловсрол: Химийн ухаанаар бакалаврын зэрэг хамгаалсан байх. Магистрын зэрэгтэй бол давуу тал болно.
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Компьютер, интернетийн орчинд ажиллах ур чадвар сайтай
  • Албан бичиг баримт боловсруулах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, ёс зүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй, ачаалал даах чадвартай, цагийн менежмент сайтай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай, 3-аас дээш жил тогтвор суурьшилтай ажиллах

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Ерөнхий ба аналитик химийн үндсэн суурь мэдлэгтэй. Химийн бодис урвалж хадгалах, бэлтгэх суурь мэдлэг, дадлага, туршлагатай байх  
  • Аналитик хими, багажит анализын чиглэлийн сургалтын дадлагад ашиглагдах багаж, төхөөрөмж, урвалж бодистой ажиллах чадвартай байх
  • Сургалтын технологийн процессийг мэддэг байх, техник хэрэгсэл дээр бүрэн ажилладаг байх
  • Бакалаврын дипломын голч оноо 2.8-аас дээш байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад сертифкат, үнэмлэхний хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт /Өмнө нь байсан байгууллагаас/

Бүртгэл:

2018 оны 9 дүгээр сарын 13-19-ны /ажлын өдрүүдэд/ өдрийн  0900 – 1200 цаг хүртэл

МУИС-ийн хичээлийн 1-р байр №210 тоот өрөө,

Утас: 77307730-113

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар