20 дахь удаагийн Өргөн хэрэглээний барааны үзэсгэлэн худалдааг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, ОХУ-ын Эрхүү мужийн Засгийн газар, “Бизнес Контакт” ХХК-ууд хамтран “Ворота в Азию-2012” нэртэйгээр МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд 2012 оны 03 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэхүү Орос, Монголын бизнесийн уулзалтын нээлтийн үйл ажиллагаанд Новосибирскийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, Эрхүү мужийн Засгийн газрын орлогч Аникеева Сергей Дмитриевич нар мэндчилгээ дэвшүүлж, “Алтанбулаг”-ийн Чөлөөт худалдааны бүсийн мужийн сайд н.Сэмэра, “Белореченское” ХК-ны төлөөлөгч, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн Барилга байгуулалтын холбооны ерөнхийлөгч М.Баатар болон Эрхүүгийн их сургуулийн захирал н.Хоменко нар үг хэлж илтгэл тавив.
Дээрх уулзалтын үеэр МУИС-ийн Худалдааны сургууль болон ОХУ-ын Эрхүүгийн Олон улсын аялал жуулчлалын дээд сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах хүндэтгэлийн арга хэмжээ болж, МУИС-ийн Худалдааны сургуулийн захирал доктор, профессор Ж.Октябрь, ЭОУАЖДС-ийн проректор, профессор Элина Анатольевна Ржепка нар гэрээнд гарын үсэг зурав.
Мөн проректор, профессор Элина Анатольевна Ржепка МУИС-ийн Худалдааны сургуульд зочилж анги, танхим, электрон номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.