МУИС-ийн 70 жилийн ойг тохиолдуулан зочин, багш, оюутан нарт зориулсан бэлэг дурсгал, бараа бүтээгдэхүүний загварыг сонгон шалгаруулж хамтран ажиллах гэж байгаа тул энэ чиглэлээр ажилладаг хувийн хэвшлийн компаниудыг урьж байна.
Сонгон шалгаруулалттай холбоотой мөтериалыг биет байдлаар 2012 оны 04-р сарын 18-ны өдрийн 11:00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ үү.
МУИС-ийн лого, эмблем, барааны тэмдгийн/ brandbook/ загварыг эндээс харж болно.
Захиалагчийн хаяг: МУИС Хангамж үйлчилгээний хэлтэс 203, 205 тоот өрөө. Утас 321290, 321546