МУИС-д Гадаад оюутан хариуцсан мэргэжилтэн /түр/ шалгаруулж авна

Share Button

Ажлын байрны нэр: Гадаад оюутан хариуцсан мэргэжилтэн /түр/

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

  • МУИС-д суралцах хүсэлтэй гадаад иргэдэд МУИС-ийн хөтөлбөр танилцуулах, мэдээллээр хангах
  • МУИС-д суралцах гадаад суралцагчдад виз, оршин суух зөвшөөрөл, бичиг баримтын болон бусад дэмжих үйлчилгээ үзүүлэх,
  • Гадаад суралцагчдыг угтан авах, чиглүүлэх, тэдэнд зориулсан хэл соёл, ёс заншил, чөлөөт цагийн хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Гадаадын их дээд сургуулиудтай байгуулсан оюутан солилцоо, интерншип, зуны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх,

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Бизнесийн удирдлага эсвэл гадаад харилцааны мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй байх,
  • Хоёроос доошгүй гадаад хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх /Хятад, Солонгос, Япон, Орос хэлний аль нэг/
  • Хөтөлбөр, бичиг баримт боловсруулах чадвартай байх,
  • Ажлын ачаалал даах чадвартай байх

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  • Аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт

Бүртгэл: 2019 оны 1 дүгээр сарын 7-17-ны 17.00 цаг хүртэл /ажлын өдрүүдэд/ МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 75754400-1136