Их дээд сургуулийн багш нарыг АНУ-д сургах тэтгэлэг

Share Button

Өргөдөл авах эцсийн хугацаа: 2012 оны 4 сарын 15

 

http://www.soros.org/initiatives/scholarship

 

АНУ дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгээс Азербайжан, Армен, Афганистан, Гүрж, Египт, Йордан, Казахстан, Киргизстан, Монгол, Непал, Палестин, Тажикистан улсын их дээд сургуулийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны багш нарын дунд АНУ-д тэтгэлгээр суралцах шинэ тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Тус хөтөлбөрийн зорилго нь дээрх орнуудын нийгмийн ухааны тэнхмийг хөгжүүлэх, багш нарын заах арга зүйг сайжруулах, хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох, судалгааны ажил хийж олон улсын хэмжээнд хамтарч ажиллахыг нь дэмжих явдал юм.

 

Эрдмийн зэрэг олгохгүй энэхүү хөтөлбөрт шалгарсан багш нар АНУ-ын их дээд сургуульд тав болон арав хүртэлх сарын хугацаатайгаар сурч ажиллана. Энэ хугацаанд олж авсан мэдлэг чадвараа өөрийн сургуульдаа хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Шалгарсан хүмүүс 2012 оны 8 эсвэл 9-р сараас эхлэн энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой.

 

Энэхүү хөтөлбөр дараах хоёр чиглэлтэй:

 

Чиглэл I (багшлах заах арга зүйг сайжруулах) – нийгэм хүмүүнлэгийн ухааны залуу багш нарын судалгаа хийх болон заах арга зүйг дээшлүүлж, улмаар хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох энэ хөтөлбөр нь арав хүртэлх сарын турш үргэлжлэнэ.

 

Чиглэл II (судалгаа хийх) – нийгэм хүмүүнлэгийн ухааны арвин туршлагатай багш нарын судалгаа хийх аргыг нь дээшлүүлж, улмаар хийж гүйцэтгэсэн судалгаа нь олон улсын хэмжээний сэтгүүлд хэвлэгдэх түвшинд хүргэх энэ хөтөлбөр нь тав хүртэлх сарын турш үргэлжлэх бөгөөд хөтөлбөр дууссаны дараагаар эх орондоо нэг жилийн хугацаанд ажиллаад дахин энэхүү хөтөлбөрт оролцох боломжтой.

 

Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдлийн маягтыг доорхи холбоосоос татаж авна уу.

 

Track I Application form

Track I Rec.form

Track II Application form

Track II Rec.form

Track II Host University invitation

 

Тус хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Баасан гариг бүрийн 16.30 цагааc БЗМТөв дээр ирж авна уу.

 

Өргөдлийг хүлээн авах эцсийн хугацаа: 2012 оны 4 сарын 15

Өргөдлийн маягт болон бүх хавсралт материалуудын эх хувийг нэг хуулбарын хамт 2012 оны 4 дугаар сарын 15-ны дотор ирүүлнэ. Хугацаа хэтэрсэн болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу.

 

Холбоо барих хаяг:

Сүхбаатар дүүрэг, 8-хороо

Оюутны гудамж, MKM-24 байр

Утас: 976-11-319016

Э-шуудан: sayamaa@earcmn.org

Цахим хуудас: http://www.earcmn.org

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар