Герман хэлний улсын олимпиад болно

Share Button

МУИС үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан ГХСС-иас Монголын герман хэл заадаг төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулиудын дунд МУИС-ийн нэрэмжит Герман хэлний улсын олимпиадыг 2012 оны 05 дугаар сарын 05-нд зохион явуулах гэж байна.

1. Олимпиадын зорилго

Энэхүү олимпиад нь Герман хэлийг сонирхон суралцагч оюутнуудад герман хэлний мэдлэг чадвараараа зохих түвшинд өрсөлдөн, мэдлэг, чадвараа сорих боломж олгох бөгөөд улмаар тэдний сурах идэвхи сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой.

2. Оролцогчдод тавих шаардлага

2.1. Олимпиадад төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургуульд герман хэл суралцагч I – IV ангийн оюутнууд оролцоно.

2.2. Герман хэлийг 2 – 4 улирал үзэж буй I, II ангийн оюутнууд Европын Холбооны гадаад хэл сургалтын стандартын (GERR- Gemeinsamer Europäischer Referenzrahmen) дагуу А2 түвшний шалгаруулалтанд оролцоно.

2.3. Герман хэлийг 5 – 8 улирал үзэж буй III, IV ангийн оюутнууд В1 түвшний шалгаруулалтанд оролцоно.

2.4. 1-2 дугаар дамжааны оюутнууд өөрийн хүсэлтээр В1 түвшний ангилалд шалгаруулалтанд оролцож болно.

2.5. Герман хэлийг эх орондоо анхлан сурч буй оюутнуудын герман хэлний мэдлэг чадварыг шударга үнэлж, урамшуулахын тулд олимпиадад герман хэлээр ярилцагч оронд төрсөн, тухайн орнуудад 1 (нэг) жил болон түүнээс дээш хугацаагаар амьдарч байсан оюутнуудыг шалгаруулалтанд оролцуулахгүй байхыг анхаарна уу.

2.6. Герман хэлээр ярилцагч оронд 3 (гурван) сар хүртэлхи хугацаагаар амьдарч байсан оюутнууд А2 түвшний шалгаруулалтанд оролцоно.

2.7. Герман хэлээр ярилцагч оронд 3 сараас 1 (нэг) жил хүртэлхи хугацаагаар амьдарч байсан оюутнууд В1 түвшний шалгаруулалтанд оролцоно.

2.8. Герман хэлээр ярилцагч оронд 2.7, 2.8-д заасан хугацаагаар амьдарч байгаагүй боловч Test DaF, ÖSD, DSH, APS, Goethe Institut- ийн гэх мэт герман хэлний түвшин тогтоох албан ёсны шалгалтанд В2 болон түүнээс дээш түвшинтэй шалгагдсан оюутнууд олимпиадад оролцохгүй.

2.9. Герман хэлээр ярилцагч оронд 2.7, 2.8-д заасан хугацаагаар амьдарч байгаагүй боловч Test DaF, ÖSD, DSH, APS, Goethe Institut – ийн гэх мэт герман хэлний түвшин тогтоох албан ёсны шалгалтанд В1 болон түүнээс доош түвшинд шалгагдаж байсан оюутнууд шалгагдсан түвшиндээ олимпиадад оролцож болно.

2.10. ЭСЯ болон бусад холбогдох газруудтай хамтран ажиллаж, лавлагаа мэдээлэл авахаар тохиролцсон байгаа тул 2.6. – 2.10. заалтыг баримтлана.

 

3. Олимпиад явуулах журам

3.1. Олимпиадыг Европын Холбооны гадаад хэл сургалтын стандартын (GERR- Gemeinsamer Europäischer Referenzrahmen) мэдлэг чадварын түвшний дагуу А2, В1 гэсэн хоёр ангилалд зохион явуулна.

3.2. Шалгалтыг дараах дөрвөн чадвараар авна:

  • Үгийн сан, хэлзүйн чадвар
  • Сонсож ойлгох чадвар
  • Бичих чадвар
  • Уншиж ойлгох чадвар

3.3. Олимпиад хоёр үе шаттай явагдана.

3.3.1 Нэгдүгээр шат:

Их дээд сургуулиуд тус тусын сургууль дээр нэгдүгээр шатны шалгаруулалтыг А2, В1 түвшинд 2012 оны 4 дүгээр сарын 23-наас өмнө зохион явуулсан байна. Шалгаруулалтын хугацааг сургуулиуд дотооддоо тогтооно.

3.3.2 Хоёрдугаар шат:

Нэгдүгээр шатны шалгаруулалтаас сургууль тус бүр дээр А2, В1 түвшин тус бүрт оноогоороо эхний 5 байранд шалгарсан оюутнууд (сургууль тус бүрээс нийт 10) оролцоно.

3.4. Хоёрдугаар шатны шалгаруулалтын тов, газар

Хугацаа:      2012 оны 05 дугаар сарын 05

Хаана:          МУИС, Хичээлийн 2 дугаар байр, ГХСС, 4 давхар, Герман судлалын тэнхим, 470 тоот

 

4. Шалгаруулалтын журам, шүүгчдийн бүрэлдэхүүн

4.1. Олимпиадад оролцогчдын чадварыг шүүгчдийн бүрэлдэхүүн дүгнэнэ.

4.2. Шүүгчдийн бүрэлдэхүүнийг сонгосон сургуулиудын дотоодын багш нараас томилно.

4.3. Оролцогчдыг оноогоор шалгаруулна.

4.4. Шалгалтын дараа оролцогч нар бичгийн ажилтайгаа танилцаж шүүгчдийн бүрэлдэхүүнээс өгсөн үнэлгээнд тайлбар, үндэслэл авах эрхтэй.

4.5. Оролцогч зөвхөн өөрийн бичгийн ажилтай танилцах эрхтэй.

 

5. Шагнал урамшуулал

Шагналыг МУИС-ийн удирдлага, Герман улсын ЭСЯ-ны төлөөлөгч нар, ГЭСА-ы зочин багш нар, Test-DaF шалгалтанд бэлтгэх курсын төлөөлөгч нар 2012 оны 5 дугаар сарын 10-нд 15.00 цагт МУИС-ийн хичээлийн I байрны дугуй танхимд нэгдсэн журмаар гардуулна.

Шагнал I байр – A2 Алтан медаль, өргөмжлөл

200.000 төгрөг

1
Шагнал II байр – A2 Мөнгөн медаль, өргөмжлөл

150.000 төгрөг

1
Шагнал III байр – A2 Хүрэл медаль, өргөмжлөл

100.000 төгрөг

1
Тусгай байр – А2 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл 1
Шагнал I байр – B1 Алтан медаль, өргөмжлөл

200.000 төгрөг

Test DaF шалгалтанд бэлтгэх курст үнэ төлбөргүй суралцах эрх

1
Шагнал II байр – B1 Мөнгөн медаль, өргөмжлөл

150.000 төгрөг

1
Шагнал III байр – B1 Хүрэл медаль, өргөмжлөл

100.000 төгрөг

1
Тусгай байр – В1 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл 1

6. Бүртгэх журам

6.1. Бүртгэх хугацаа; Сургууль тус бүрээс шалгарсан 10 оюутныг 2012 оны оны 04 дүгээр сарын 24-нөөс 05 дугаар сарын 03-ны 17 цаг хүртэл бүртгэнэ.

6.2. Хаана; Монгол Улсын Их Сургуулийн 2 дугаар байрны 4 давхарт Гадаад Хэл Соёлын Сургууль, Герман судлалын тэнхим, 470 тоот

6.3. Оюутнууд бичиг баримттайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

  • Оюутны үнэмлэх,
  • Иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг (6х4 хэмжээтэй)
  • Мандат бүртгэлийн хураамж 2000 төгрөг авч ирнэ.

Харилцах утас:     99006046

95252051

77307730-2708

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар