БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН, МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА

Share Button

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2012-2013 оны хичээлийн жилд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын түвшингийн сургалтад 100 оюутан, мөн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистрантур, докторантурт 110 хүнийг ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулна.

Бүртгэл. МУИС нийт 30 хүртэл оюутныг бүртгэх тул бүрэлдэхүүн сургуулиуд оюутныхаа бүртгэлийг оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн сургалтын албаны тодорхойлолтоор 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 12,00 цагаас өмнө Оюутанд үйлчлэх төвд ирүүлнэ. дэлгэрэнгүй мэдээллийг эндээс http://www.mecs.gov.mn/article-954.mw авна уу.

Оюутанд үйлчлэх төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар