”Ардын багш Д. Чойжилсүрэнгийн нэрэмжит, монгол бичгийн улсын уралдаан”-ы удирдамж

Share Button

Уралдааны зорилго: Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II-ийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, үндэсний утга, соёлын нандин өв болсон монгол бичгийг хойч үед өвлүүлэх, иргэдийн монгол бичгээ сурч эзэмших идэвхийг дэмжих, монгол бичгийн судалгаа, сурталчилгааг өргөжүүлэх зорилгоор “Ардын багш Д. Чойжилсүрэнгийн нэрэмжит, монгол бичгийн улсын уралдаан“-ыг уламжлал болгон зохиодог болсон билээ.

Уралдааны ангилал: 1. Улсын болон хувийн их дээд сургууль, коллежийн оюутны дунд

а. мэргэжлийн

б. мэргэжлийн бус ангиллаар

 

2. Төрийн албан хаагчдын (хувийн хэвшлийнхэн оролцохыг хүсвэл

зөвшөөрнө)

3. Нийслэлийн ЕБС-ийн мэргэжлийн багш нарын (орон нутгийн ЕБС-ын сургуулийн мэргэжлийн багш нар оролцохыг хүсвэл зөвшөөрнө) гэсэн ангиллаар зохион явуулна.

Уралдааны хэлбэр, бүртгэл, хугацаа:

  1. Оюутны дунд зохиох уралдааныг МУИС-ийн хичээлийн II байрын 3 давхарт “А” зааланд 04 сарын 29-ны Ням гарагт 10.00 цагаас бичгээр авч шалгаруулна.

 

Бүртгэлийг МУИС-ийн Монгол Хэл Соёлын Сургуулийн оюутны “Хос уянга” клубт 4 дүгээр сарын 23-27-нд бүртгэнэ.

Холбоо барих:            –    хosuyanga_mхсс@yahoo.com Утас № 99300745, 99814983.

МУИС. Хичээлийн II байр, 3-р давхарт.

–          Монгол бичгийн сургалт, үйлчилгээний салбар. МУИС. Монгол хэл, соёлын сургууль. Хичээлийн II байр, өрөө №370.

 

  1. Төрийн албан хаагчдын уралдаанд нийслэл ба орон нутгийн төрийн албан хаагчид өөрсдийн бичиж бэлтгэсэн эссэ (найруулал)-ээр оролцоно. Тус ангилал монгол хэлний мэргэжилтэй хүмүүс болон монгол хэл, уран зохиолын багш, ажилтан нарт хамаарахгүй. Эссэ бичихдээ дараах агуулгыг тусгасан байх ёстой.

Үүнд: Сэдэв: “Би үндэснийхээ монгол бичгийг мэднэ”.

А. Монгол бичиг нь монголчуудын сэтгэхүй, танин мэдэхүйн түүхэн тусгал мөн.

Б. Монгол бичиг бол хүн төрөлхтний оюуны өвд монголчуудын оруулсан үнэт хувь нэмэр.

В. Монгол бичгээ сурч мэдэхийн тус хэрэг, ач холбогдол.

Г. Монгол бичгээ түгээн дэлгэрүүлэхийн тулд юуг анхаарах, хэрхвээс зохилтой вэ?

Эссэ-г 120-150 үгэнд багтаан өөрөө найруулж, монгол бичгээр хичээнгүй бичиж ирүүлнэ. Бичгийг бийр, хулсан ба төмөр үзэг гэх мэт аль ч хэрэгслээр бичсэн байж болно. Эссэ-г МУИС-ийн МХСС-ийн Эх бичиг-Алтай судлалын тэнхимд (МУИС-ийн хичээлийн II байрын 353 тоот өрөө), эсвэл Улаанбаатар хот, шуудангийн салбар 46, шуудангийн хайрцаг 163 гэсэн хаягаар 4 сарын 27-ноос өмнө ирүүлнэ.

  1. Нийслэлийн ЕБС-ийн монгол хэлбичгийн мэргэжлийн багш нарын уралдааныг МУИС-ийн хичээлийн II байрын 3 давхарт 4 сарын 29-ны Ням гарагт 14.00 цагт бичгээр авч шалгаруулна.

 

Бүртгэлийг МУИС-ийн Монгол Хэл Соёлын Сургууль, МУИС-ийн хичээлийн II байрын 370 тоот (Монгол бичгийн сургалт, үйлчилгээний салбар) өрөөнд 4 сарын 23-27-нд бүртгэнэ.

 

Шагналын сан: Ангилал тус бүрт 1. Тэргүүн байр нэг,  уран бичлэгт өргөмжлөл, 80 000 төгрөг, үнэ бүхий зүйл

2. Дэд байр нэг,  өргөмжлөл, 60 000 төгрөг, үнэ бүхий зүйл

3. Гутгаар байр нэг, өргөмжлөл, 40 000 төгрөг, үнэ бүхий зүйл

4. Тусгай байр нэг, гэрчилгээ, үнэ бүхий зүйл

 

Дүнг зарлаж, шагнал гардуулах: 2012 оны 05 сарын 04. Баасан гараг.

МУ-ын Үндэсний номын санд “үндэсний бичиг үсгийн өдөр”-ийг тэмдэглэх ёслолын арга хэмжээний үеэр шагнал гардуулна.

Холбоо барих: Утас: 9595 2333, 96701537, 99300745

Цахим шуудангийн хаяг: хosuyanga_mхсс@yahoo.com

Шуудангийн хайрцаг: Уб хот, шуудангийн салбар 46,

шуудангийн хайрцаг 163

 

 

Зохион байгуулагч:                          МУИС-ийн Монгол Хэл Соёлын Сургууль

Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн Хороо

Жич: Шагналт байрт шалгарах болзол хангасан хүмүүстэй уралдааны эцсийн дүн гарахаас өмнө тусгайлан холбоо барьж, тодруулга хийх тул оролцогчид төгссөн сургууль, мэргэжил, овог нэр, албан байгууллагын хаяг, холбоо барих утас зэргийг үнэн зөв, тодорхой бичнэ үү.

Уралдааны дүнг нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, зохион байгуулагч байгууллагуудын цахим хуудсанд ( http://smlc.num.edu.mn/) байрлуулна.

Монгол бичигтэй монгол хүн таныг идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар