Улс орны хөгжлийг мэдээллийн технологи, сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн хэрэглээгээр нь дүгнэдэг болсон энэ үед мэдээллийн технологи, програм хангамжийн салбар хүрээгээ тэлж энэ чиглэлээр суралцах оюутан залуусын тоо ч нэмэгдсээр байна. Үүнтэй холбоотойгоор МУИС-ийн 70 жил, Мэдээллийн Технологийн Сургуулийн (МТС) 10 жилийн ойн хүрээнд Улсын Програмчлалын XXII олимпиад МУИС-ийн МТС дээр 2012 оны 4 дүгээр сарын 28-аас 29-ы өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Уг олимпиад нь мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр суралцдаг их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон явагддаг бөгөөд энэ удаагийн олимпиадад МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, ХУИС, Мандах бүртгэл сургууль зэрэг 20 орчим их дээд сургуулийн 50 гаран шилдэг оюутан залуу сыг хамарч өргөн хүрээнд зохиогдох гэж байна.
Оюутан залуусын бие даан програм бичих чадварыг хөгжүүлэн, авхаалж самбааг сорих, цаашилбал програм хангамжийн чиглэлээр сурах, ажиллах сонирхлыг нэмэгдүүлэн дэмжих зорилготой уг олимпиад нь энэ жил МУИС-ийн 70 жил, МТС-ийн 10 жилийн давхар ойн нэрэмжит болж байгаагаараа, шагналын сан нь өмнөх жилүүдээс нэмэгдэж 4 сая төгрөг болсон зэргээрээ онцлог юм. Энэ удаагийн олимпиадыг салбартаа тэргүүлэгч “Ирээдүйн шийдлийг өнөөдрөөс…” уриатай Интерактив компани ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа юм.
Уг олимпиад програмчлалын олимпиад, бүтээлийн уралдаан, ажлын байрны үзэсгэлэн гэсэн гурван үйл ажиллагаа явагдах бөгөөд бүтээлийн уралдаанд амжилттай оролцож манлайлсан оюутнуудад ивээн тэтгэгч байгууллагын нэрэмжит шагналыг олгох юм.
Олимпиадын үеэр програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын ажлын байрыг мэргэжлийн оюутнуудад сурталчлах, компани болон оюутныг хооронд нь холбох гүүр болох, техник технологийн мэдээллээр хангахад чиглэгдсэн “Ажлын байрны үзэсгэлэн”-г зохион байгуулах бөгөөд уг үзэсгэлэнд програм хангамжийн салбарын манлайлагч 10 компани оролцож компанийхаа үйл ажиллагааг танилцуулах, илтгэл тавих, тэмцээн уралдаан зохиох зэрэг үйл ажиллагаа явагдана.
Мөн ажлын байрны үзэсгэлэнгийн үеэр Интерактик ХХК Програм хангамж хөгжүүлэгчийн шүрээн дээр тавигддаг даалгаврын хүрээнд “Би хөгжүүлэгч” нэртэй уралдаан зохион байгуулах бөгөөд програм хангамжийн мэргэжлийн оюутнууд оролцох боломжтой юм.
Холбоо барих утас: 99932270, 89009077, 99060003.