“Гадаад хэл шинжлэл”, “Гадаад хэлний орчуулга”, “Гадаад хэлний боловсрол”, “Олон улс-орон судлал” хөтөлбөрийн магистрант, докторант та бүхнийг ШУС-ийн ХУС-аас зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хуралд урьж байна. Эрдэм шинжилгээний хурал 2019 оны 4 дүгээр сарын 26-ны Баасан гарагийн 14:30 цагт Хичээлийн II байрын 439 тоот өрөөнд болно.
Хуралд оролцох хүсэлт, эрдэм шинжилгээний илтгэлээ цахим болон хэвлэмэл байдлаар 2019 оны 4 дүгээр сарын 19-нийг хүртэлх хугацаанд багтаан renbatsuren@gmail.com хаягаар болон хичээлийн II байр 401 (Р.Батсүрэн багш), 400 (Т.Нарангэрэл) тоотод ирүүлнэ үү. Нэмэлт мэдээллийг Т.Нарангэрэлээс авна уу. Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээж авахгүй болохыг мэдэгдье.