МУИС-ийн Номын санд программист сонгон шалгаруулж авна

Share Button

Ажлын байр: Программист

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Системийн хөгжүүлэлт , аюулгүй найдвартай ажиллагааг хангах
  • Компьютер, түүний дагалдах хэрэгсэл зэрэг оффисын тоног төхөөрөмж болон дотоод сүлжээний хэвийн ажиллагааг хангах;
  • Шинэ техник технологиудыг судлан нэвтрүүлэх;

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэдээллийн системийн хөгжүүлэлт, өгөгдлийн сангийн зохиомж, өгөгдлийн сангийн зохих мэдлэгтэй
  • Linux, өгөгдлийн сангийн програмчлал, Perl , html, css, js web-ийн орчинд ажиллах чадвартай
  • Сүлжээний төхөөрөмжүүд дээр ажиллаж байсан бол давуу тал болно

Ерөнхий шаардлага

  • Шинийг эрэлхийлэн сэтгэгч, идэвхи санаачлагатай;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой, хариуцлагатай;
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Цагийг үр бүтээлтэй ашигладаг

Жич: МУИС-ийг төгссөн бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад мэргэжлийн үнэмлэх, сертификатийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт /өмнө ажиллаж байсан байгууллагын удирдлагаас авсан/

Бүртгэл: 2019 оны 3 дугаар сарын 21-28-ны өдрийн /ажлын өдрүүдэд/ 0900 – 1200 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 1-р байр 204 тоот өрөө

Утас: 75754400-1136

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар