ЕБС-ийн багш, сурагчдын анхааралд

Share Button

Монгол Улсын Их Сургууль байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан БСШУЯ болон МУИС-Гадаад Хэл Соёлын Сургуулиас  ЕБС-ийн аймаг, дүүргээс шалгарсан багш,  9, 11-р ангийн энгийн болон гүнзгий шатны сурагчдын дунд Англи хэлний улсын олимпиадын сүүлийн шатны шалгаруулалт 2012 оны 5-р сарын 10-ны өдрийн 9.00 цагаас МУИС-ГХСС дээр явагдана. Шалгарсан багш, сурагчдыг 2012 оны 5 сарын 7-8-ний 10-17.00 цаг, 9-ний 13.00 цаг хүртэл  бүртгэнэ.

Хугацаа: 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 9.00 цаг

Хаана: МУИС, Хичээлийн 2 дугаар байр, ГХСС, 4 давхар, 457 тоот

  1. 1. Бүртгэх журам

1.1 Бүртгэх хугацаа: Аймаг, дүүрэг тус бүрээс шалгарсан багш, сурагчдыг 2012 оны 5 сарын 7-8-ний 10-17.00 цаг, 9-ний 13.00 цаг хүртэл Монгол Улсын Их Сургуулийн 2 дугаар байрны 4 давхарт Гадаад Хэл Соёлын Сургуулийн 457 тоотод бүртгэнэ.

1.2 Бүртгүүлэхдээ

  • Тухайн аймаг, дүүрэгтээ 1-р шатандаа шалгарсан эрхийн бичиг
  • 2 хувь цээж зураг (3х4 хэмжээтэй) авч ирнэ.

 

Харилцах утас: 99994065          99294815         99224990

77307730-2706

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар