МУИС-ийн захирал С.Төмөр-Очирын санаачлагаар, бүрэлдэхүүн сургуулийн захирлуудын дэмжлэгтэйгээр 1982 оноос хойш үндсэндээ ашиглаж байгаагүй хичээлийн II байрны өргөтгөлийн подвалийг аж ахуй, сургалтын зорилгоор ашиглахаар сүүлийн үеийн технологоор хөрсний усыг тогтоож засварлан тохижууллаа. Ингэснээр МУИС-ийн оюутны болон хичээлийн байруудад 100 гаруй метр кв талбай чөлөөлөгдөн оюутнуудын сурах, амьдрах орчинд очиж байгаа юм.
Өчигдөр сургуулийн удирдлагууд тус өргөтгөлийн байртай очиж танилцлаа. Энэхүү подвалийг засварлан ашиглалтанд оруулснаар барилгын хийцлэл болон насжилтын хугацааг уртасгаж, дулаан алдагдлыг багасгаж Их сургуульд нийт 453 метр кв ашигтай талбайг бий болгож, инженер техникчдийн өрөө, сургуулийн нэгдсэн агуулах, ФЭС, МТС-ийг робокон болон дадлагын лабораторитой болгож байна.