МУИС-ийн судалгааны талаар баримтлах бодлого, профессорын багийн үйл ажиллагааны журмын төслийг та бүхэнд танилцуулж байна.
Судалгааны бодлого, профессорын багийн журмын төслийн талаар 2012 оны 5-р сарын 2-ны өдөр МУИС-ийн хичээлийн 1-р байранд 320 тоот өрөөнд 16 цагаас, 5-р сарын 3-ны өдөр МУИС-ийн хичээлийн 2-р байрны Оюутны урлагийн танхим /А зал/-д 16 цагаас тус тус нээлттэй хэлэлцүүлэг хийх тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Та бүхэн 2012 оны 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл enkhtaivan04@gmail.com хаягаар саналаа өгнө үү.
Ажлын хэсэг