Монголын Бүжгийн Спортын Хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сарны Цом-2012” бүжгийн спортын улсын аврага шалгаруулах тэмцээн өчигдөр буюу 5 сарын 2-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж, МУИС-ийн “Сарны Танго” бүжгийн хамтлаг Латин Америк бүжгийн төрөлд гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртлээ.
Уг тэмцээний Европ Стандарт, Латин Америк бүжгийн Формейшн төрөлд 6 насны ангилалаар нийт 21 баг тамирчид өрсөлдсөнөөс насанд хүрэгчдийн Латин Америк бүжгийн төрлийн аваргаар “STAR” хамтлаг, хоёрдугаар байрт “Goldendance” хамтлаг, бүжгийн спортын холбооны дасгалжуулагч Ц.Батжаргал багштай “Сарны танго” хамтлаг гуравдугаар байрт шалгарсан юм. МУИС-ийн “Сарны танго” бүжгийн хамтлаг нь улсын аваргын тэмцээнд энэ жил анх удаа оролцож буй хэдий ч гараагаа амжилттай эхэллээ. Авьяаслаг оюутнууддаа баяр хүргэе.