Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад өөрчлөлт орж, шинэ журмын дагуу тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчид www.ytb.gov.tr хаягаар он-лайн бүртгэл хийлгэх болсон байна.
Бүгд Найрамдах Турк Улсад Засгийн газрын тэтгэлэгтэйгээр бакалавр, магистр, докторын түвшинд суралцахыг хүсэгчид тэтгэлгийн нөхцөл, тэтгэлэгт хамрагдагчид тавигдах шаардлага, бүртгүүлэх заавар, сонгон шалгаруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дээрх вэб хуудаснаас турк, англи хэл дээр авах боломжтой.
Монгол Улсын иргэд бакалаврын түвшинд “Хар Тэнгисийн тэтгэлэг”-т хамрагдахыг анхаарна уу.
Бүртгэл 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх болно.