Буриад Их сургуулийн Гадаад хэлний тэнхимийн багш, хэл бичгийн ухааны доктор Раднаева Любовь Дашинимаевна МУИС-д ирж, “Онолын ба хавсрага хэл шинжлэл, Орчин цагийн туршилт авиа зүйн судалгааны арга зүй ба тулгарч буй асуудлууд” сэдвээр 2019 оны 4 дүгээр сарын 15, 16, 17-ны өдрүүдэд лекц уншлаа. Лекцийг ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Европ судлалын тэнхим хамтран зохион байгуулав.
Уг лекцэд МУИС, МУБИС, ШУА-ийн ХЗХ-гийн багш судлаачид, бакалавр, магистрын оюутан суралцагч нар оролцлоо. Лекцийн сэдвийн хүрээнд туршилт авиазүйн судалгааны өнөөгийн чиг хандлага, онол, аргазүй, программ хангамжийн талаар яриа хийж хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Лекцийн төгсгөлд туршилт авиа зүйн солонгон бичлэг, галиг болон статистик тооцоолуурын программ дээр дадлага хийж туршилт хийлээ.