Оюутны шинэ санаа, санаачлагын  “МУИС ХАКАТОН-2018” тэмцээний шилдэгүүдийн 2-р шатны үйл ажиллагааны явцтай танилцав

Share Button

МУИС-ийн суралцагсдын дунд “МУИС-ийн соёлыг төлөвшүүлье” уриатай зохион байгуулагдсан  “МУИС ХАКАТОН-2018” тэмцээний эхний шатны шилдэгүүд болох “NUM CHATBOT” төслийн ахлагч Тэмүүжин, “Админ оюутан” төслийн ахлагч Халиундарь, “Num Notification” төслийн ахлагч Цацрал нартай Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга болон мэргэжилтнүүд уулзаж төслийн явцтай танилцлаа.

Төслийн ахлагч нар ажлын явцаа танилцуулан, зарим шийдвэл зохих асуудлын талаар ярьж, асуудлыг хэрхэн шийдэх талаар зөвлөлдөв. Төслийн ажлыг ерөнхийд нь амжилттай үргэлжилж дуусах шатандаа орсон байна гэж дүгнэн төслийн дуусах хугацааг эцсийн байдлаар тохирлоо.

Төслийн ахлагч нар хугацаандаа төслөө дуусган ажлаа тайлагнаж дараагийн санхүүжилтээ авах юм.

“МУИС ХАКАТОН-2019” төслийн уралдаан удахгүй зарлагдана.