БНСУ-ын Күмох Үндэсний Технологийн их сургууль 2019 оны намрын магистр, докторын хөтөлбөртөө элсэлт авч эхэллээ

Share Button

БНСУ-ын Күмох Үндэсний Технологийн их сургууль 2019 оны намрын магистр, докторын хөтөлбөртөө элсэхийг урьж байна.

Шаардлага:

  • Бакалаврын зэрэгтэй байх
  • Солонгос/англи хэлний төвшин дунд ба дундаас дээш байх. Үүнд:
  • Магистрын хөтөлбөрт элсэгчид – TOPIC level 3, TOEFL IBT 54, IELTS 4.5, TOEIC 500
  • Докторын хөтөлбөрт элсэгчид – TOPIC level 3, TOEFL IBT 58, IELTS 4.5, TOEIC 550
  • Голч дүн: 3,0

Бүрдүүлэх материал:

  • Application form /Татах/
  • Дипломын хуулбар /англи эсвэл солонгос хэл дээр орчуулсан, нотариатаар батлуулсан байх/
  • Дүнгийн тодорхойлолт /англи эсвэл солонгос хэл дээр/
  • Хэлний төвшний батламж
  • Паспортын хуулбар
  • Эцэг эхийн паспортын хуулбар /иргэний үнэмлэхний хуулбар англи эсвэл солонгос хэл дээр/
  • Цээж зураг 3 хувь
  • Тодорхойлох захидал /англи эсвэл солонгос хэл дээр/. Багшийн гарын үсэг, тамгатай байх /Татах/
  • Сургалтын төлөвлөгөө /study plan/ англи эсвэл солонгос хэл дээр /Татах/
  • Өөрийгөө танилцуулсан эсээ /Татах/
  • Банкны тодорхойлолт

*Аpplication form, эсээ, тодорхойлох захидлыг загварын дагуу бүрдүүлнэ үү!

Тэтгэлэг:

  • 100% – голч дүн 3,5 дээш байх, хэлний төвшин сайн байх
  • 50% – голч дүн 3,5 дээш байх, TOEFL 85, IELTS 6.0 оноотой байх
  • 30% – голч дүн 3,5 дээш байх, хэлний төвшин өндөр байх

Сургалтын төлбөр:

  • Шинжлэх ухааны сургууль: 1 жилийн – 4,164,000 KRW
  • Инженер, бизнесийн сургууль: 1 жилийн – 4,572,000 KRW

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2019 оны 6 сарын 1-ний өдрийн 17:00 цаг хүртэл

Бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байрны 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгнө. Мөн  хүсэлт гаргагч бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар