Жил бүрийн 4 дүгээр сарын 26-нд “Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнийн хүрээнд МУИС-ийн эрдэмтэн, судлаачдын бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжиж, инновацийн соёлыг төлөвшүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах; МУИС-тай тогтвортой, найдвартай хамтран ажиллагч, их сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагаанд оюуны болон материаллаг хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын байгууллага, хувь хүний хамтын ажиллагааг дэмжих; инноваци, технологи дамжуулалт, оюуны өмчийн менежмент, гарааны компанийн эрхзүйн асуудал зэрэгт мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ авах, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын түншлэлийг хөгжүүлэхэд харилцан ашигтай, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “МУИС-ийн Оюуны өмчийн өдөрлөг-2019” (NUM IP day-2019)-ийг зохион байгуулна.
Хөтөлбөр
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2019/04/NUM-IP-day-2019-program.docx”]
Зохион байгуулагч:
- МУИС-ийн Инноваци, технологи дамжуулах төв
Хамтран зохион байгуулагч:
- Оюуны өмчийн газар
- Монголын Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо
- Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хороо
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрхзүйн тэнхим
Хэзээ: 2019.04.29-ний өдрийн 09:00-14:00 цаг
Хаана: МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын өрөө
Холбоо барих: Утас: 77307730-1141, Имэйл: tto@num.edu.mn