“Ардын багш Д. Чойжалсүрэнгийн нэрэмжит Монгол бичгийн улсын уралдаан – 2019” боллоо

Share Button

Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын уралдаан 18 дахь жилдээ 2019.04.28-ны өдөр болж 400 орчим албан хаагчид, багш, оюутан, оролцлоо.

Уралдаанд, мэргэжлийн багш нар, мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнууд монгол бичгээр унших, бичих, найруулах чадвараа сорьсон бол төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчид “Эх хэл хүслийн жигүүр”, “Монгол нутаг дэлхийн эрдэнэ”, “Монгол хүний эрхэм чанар” гэсэн сэдвүүдээс сонгон зохион бичиж, бүх насныхан монгол бичгийн “Тунгаамал загвар”-аар цахимд 4 минутад өгөгдсөн эхийг зөв шивж таван төрлөөр өрсөлдлөө.

Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын 18 дахь удаагийн уралдааны дүнг танилцуулж байна.

  1. Мэргэжлийн багш нар
    1. Улаанбаатар, ХУД, “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн багш О. Сүнжидмаа
    2. Дундговь аймгийн “Хүмүүнлэг” сургуулийн багш Д. Отгонсүрэн
    3. Говь-Алтай аймгийн Жаргалан сургуулийн багш З. Мөнхжаргал
    4. Увс аймгийн 6-р сургуулийн багш М. Өлзийдэлгэр
  1. Төрийн болон хувийн хэвшлийн албан хаагч
    1. Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн бага ангийн багш Н. Ариунтунгалаг
    2. Монголын хөтлөгчдийн холбооны гишүүн, “Малчин” телевизийн хөтлөгч Ц. Дашжамц
    3. Антоон Мостаэрт төвийн ажилтан М. Билгүүнчимэг
    4. Нийслэлийн БГД-ийн иргэн Ч. Бат-Өлзий
  1. Мэргэжлийн ангийн оюутан
    1. МУИС, Монгол хэл уран зохиолын багшийн ангийн оюутан Ш. Ширнэн
    2. МУБИС-ийн оюутан Б. Оюун-Эрдэнэ
    3. МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн ангийн оюутан Н. Баасанхүү
    4. МУБИС-ийн оюутан Х. Гэндэнпил
  1. Мэргэжлийн бус ангийн оюутан
    1. ХУДС, Хятад хэлний ангийн оюутан М. Ганбагана
    2. МУИС, ШУС, ХУС-ийн оюутан Э. Чойжи-Одсэр
    3. ХААИС-ийн оюутан М. Мөнхжаргал
    4. МУИС-ийн 1-р түвшний оюутан Х. Түвшинтүлхүүр
  1. Цахимд монгол бичгээр шивэх
    1. МУИС, ХШУИС-ийн тэнхимийн туслах М. Оюундарь
    2. МУИС, ШУС, ХУС-ийн оюутан Х. Адъяасүрэн
    3. Хувийн хэвшил Ц. Үржин
    4. “Сант” ерөнхий боловсролын сургуулийн багш Г. Баярцэцэг