МУИС-ШУС-ХУС-ын Их Британи, Америк судлалын тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг англи хэлний улсын олимпиад их, дээд сургуулийн оюутнуудын дунд 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Төрийн болон хувийн хэвшлийн 30 их, дээд сургуулиудаас эхний шатанд шалгарсан нийт 94 оюутан мэргэжлийн англи хэлний, мэргэжлийн бус англи хэлний гэсэн 2 ангилалд өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулж шагнал гардууллаа. Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа сурлагын амжилт хүсье!
Мэргэжлийн англи хэлний ангилалд
Тэргүүн байр – Б. Сайнбуян (ШУТИС)
Дэд байр – М. Хулан (МУИС-ХУС)
Гутгаар байр – Э.Энхнамар (МУБИС)
Тусгай байр – Ц. Батням (МУИС-ХУС)
Мэргэжлийн бус англи хэлний ангилалд
Тэргүүн байр – Х. Эрдэм (МУИС-ХШУИС)
Дэд байр – Б. Номуундарь (АШУҮИС)
Гутгаар байр – Х. Одонгоо (СУИС)
Тусгай байр – Э. Төгс-Очир (СЭЗИС)