МУИС СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Share Button

Ажлын байрны нэр: нягтлан бодогч, сургуулийн байруудын орчны стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн, гадаад оюутны байрны зохион байгуулагчийн албан тушаалд тус тус сонгон шалгаруулалт зарлаж байна.

Ажлын байранд тавигдах шаардлага

1. нягтлан бодогч

Боловсрол: Дээд, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Нягтлан бодогч /Мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал/

Туршлага: Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай. /Боловсролын байгууллагад ажилласан бол давуу тал/

Ур чадвар: Хууль тогтоомж, санхүүгийн дүрэм, журмыг мөрдөж ажиллах, санхүүгийн тайлан гаргах, төсөв боловсруулах, тайлангийн шинжилгээ хийж, дүгнэлт өгөх чадвартай, санхүүгийн болон хэрэглээний програмуудыг эзэмшсэн, мэргэжлийн ёс зүйтэй, хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай, шударга, багаар болон ачаалал даан ажиллах чадвартай.

  1. 2. сургуулийн байруудын орчны стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн

Боловсрол: Дээд, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Менежмент, эрх зүйч, нийгмийн ажилтан

Туршлага: Ажлын туршлагатай

Ур чадвар: Сургуулийн болон оюутны байрны стандарт, түүнийг мөрдүүлэх ажлыг зохион байгуулах мэдлэг, чадвартай, компьютерийн хэрэглээний програмуудыг  эзэмшсэн. Төлөвлөх, зохион байгуулах, үнэлэлт дүгнэлт өгөх, хамт олныг удирдан зохион   байгуулах, багаар ажиллах чадвартай.

  1. 3. худалдан авалт хариуцсан мэргэжилтэн

Боловсрол: Дээд, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Эрхзүйч, бизнесийн удирдлага

Туршлага: 2-аас доошгүй жилийн ажлын туршлагатай

Ур чадвар: Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн. Хууль хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, мэдээлэл хайх, цуглуулах, боловсруулах, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай, нягт нямбай, багаар болон бие даан ажиллах чадвартай

  1. 4. гадаад оюутны байрны зохион байгуулагч

Боловсрол: Дээд, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Багш, нийгмийн ажилтан, менежмент

Туршлага: 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай,  боловсрол, олон нийтийн байгууллагад менежер, зохион байгуулагчаар ажиллаж байсан.

Ур чадвар: Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний програмуудыг  эзэмшсэн,  оюутантай ажиллах, баг, хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай, харилцааны соёлтой

Бүрдүүлэх материал:

–       Төрийн албан хаагчийн анкет

–       Боловсролын болон эрдмийн  зэрэг, цолны диплом үнэмлэхийг нотариатаар

баталгаажуулсан  хуулбар

–       Иргэний үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар

–       Ажил байдлын тодорхойлолт /Өмнө ажиллаж байсан байгууллага/

–       Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт

Бүртгэл: 2012 оны 5 дугаар сарын 21-25-ны өдрийн 1800 цаг хүртэл

МУИС-ийн I байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 77307730-1119

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар