МУИС-ийн 70 жилийн ойг тэмдэглэх комисс, Улс төр судлалын тэнхимтэй хамтран өчигдөр “Монгол Улсын Их Сургууль – Монголын №1 сургууль” сэдвийн хүрээнд парламентын мэтгэлцээний тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль бүрээс нийт 16 багийн 32 тамирчид оролцсоноос тэргүүн байранд ЭЗС-ийн оюутан Л.Эрдэнэсүх, ХЗС-ийн оюутан Ц.Буянбат нарын “Мөн-Гол” баг, дэд байранд ХС-ийн оюутан Т.Буяндэлгэр, НШУС-ийн оюутан М.Энхбадрал нарын “Халх” баг, гутгаар байранд НШУС-ийн оюутан З.Отгонзаяа, Б.Баасансүрэн нарын “Pro-best” баг тус тус шалгарлаа.
Мэтгэлцээний шүүгчээр доктор С.Батболд, ахлах багш Д.Ундрах, ахлах багш Д.Оюунчимэг нар ажиллав. Мөн НШУС-ийн захирал Г.Эрдэнэбаяр энэхүү парламентын тэмцээнийг Улс төр судлалын тэнхимийн нэрэмжит болгон жил бүр уламжлал болгож зохион байгуулж, санхүүжүүлэхээ албан ёсоор зарласан юм.