Ахисан түвшний суралцагчдад зориулсан “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг-2019”-ийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа

Share Button

МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй магистр, докторын түвшний суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг суралцагчийг урамшуулах зорилготой.

Ахисан түвшний суралцагчдад зориулсан “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг-2019”-ийг МУИС-ийн захирлын А/223 тоот тушаалаар томилогдсон МУИС-ийн бүх бүрэлдэхүүн сургуулийн профессор багш нарын төлөөлөл оролцсон ажлын хэсэг хуралдаж, тэтгэлэгт  хамрагдах хүсэлт гаргасан суралцагчдын материалтай танилцан, тэтгэлгийн зорилго, шаардлагын дагуу 9 суралцагчийг  шалгаруулж дүнгээ гаргалаа.

Тэтгэлэгт шалгарсан суралцагчдын нэрс

Овог Нэр Сургууль Хөтөлбөр

Докторант

1 Ёндонжамц Жажинжав ХШУИС Хэрэглээний хими
2 Эрдэнэцогт Уугангэрэл ХШУИС Хэрэглээний хими
3 Оюунбилэг Мөнхзул ШУС-БУС Биологи
4 Амармэнд Цэнд-Аюуш ШУС-ХУС Утга зохиол судлал
5 Ганзориг Билгүүн ШУС-НУС Сэтгүүл зүй

Магистрант

6 Үнэнбат Доржоо ШУС-ХУС Хэл шинжлэл
7 Батцэвээн Буянхишиг ХШУИС Наношинжлэх ухаан, наноинженерчлэл
8 Ренчиндорж Одням ШУС-БУС Хими
9 Зоригтбаатар Гэрэлмаа ШУС-БУС Биохими

 

АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИЙН БОДЛОГЫН ГАЗАР

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС