МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэгт материал ирүүлэх тухай

Share Button

2011-2012 оны хичээлийн жилд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэгт бүрэлдэхүүн сургууль тус бүр нэг оюутны нэр дэвшүүлнэ үү. Тэтгэлэгийн шалгуур:

  • Сүүлийн 3 улирлын дүнгийн голч 3,0 доошгүй,
  • Тодорхой сэдвийн хүрээнд улсын төсөлт болон гэрээт эрдэм шинжилгээний ажил, судалгааны экспедицэд оролцдог байх,
  • Зохион бүтээсэн багаж төхөөрөмж, тухайн жилийн оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл нь шалгарсан байх,

Нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшиж буй оюутнуудын материал нь нэгдсэн загвараар бөглөсөн анкет Эрдмийн зөв тэтгэлэг анкет-2012/хавсралтаар/, бүрэлдэхүүн сургуулийн захирлын тодорхойлолт, бүрэлдэхүүн сургуулийн холбогдох тэнхмийн  эрдмийн зөвлөлийн хурлын протоколоос бүрдэнэ. Бүрдүүлсэн материалыг 5 сарын 25-ны дотор Оюутанд үйлчлэх төвд хүргүүлнэ үү.

Бүрэлдэхүүн сургуулиудын холбогдох хүмүүст мэйлээр зар хүргэгдсэн бөгөөд хоцорсон материал хүлээж авахгүй болохыг анхаарна уу. 

Оюутанд үйлчлэх төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар