МУИС | Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын “Талархал”-ыг гардан авлаа

Share Button

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны бодлого үйл ажиллагааны хөтөлбөр, ажлын төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт байгаа нийт оюутан залуус, хүүхэд багачуудын хандлага, төлөвшил, хүмүүжлийн асуудалд анхаарч ажиллах үүрэгтэй Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээр ахлуулсан баг ажиллаж “Эерэг хандлага, хөгжил” аяныг нэг жилийн хугацаанд таван үе шаттайгаар зохион байгуулсан юм.

Тэгвэл тус аяныг дүгнэж хүүхэд залуусыг нийгэм соёлын манлайлалд уриалж, ёс зүйтэй, эх оронч үндэсний үзэл хүмүүжилтэй, бүтээлч иргэн болгон төлөвшүүлэхэд идэвх санаачилга, үр дүнтэй ажиллан “Эерэг хандлага, хөгжил” аяныг дэмжин ажилласан Монгол Улсын Их Сургуулийн эрдмийн хамт олонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын “Талархал”-ыг гардууллаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар