Уран илтгэлийн уралдаан дүнгээ гаргалаа

Share Button

МУИС-ийн 70 жилийн ойн нэрэмжит “Миний сургууль-Миний бахархал” сэдэвт уран илтгэлийн уралдаан өчигдөр амжилттай явагдаж өндөрлөлөө. Уралдааны хоёрдугаар шатанд нийт 13 шалгаран өөрсдийн илтгэлээ тавьж эцсийн дүнгээ гаргасан юм.

Нэгдүгээр байрт ЭЗС-ийн оюутан Б.Хуншагай, хоёрдугаар байрт ББС-ийн оюутан Ж.Гандолгор, гутгаар байрт ГГС-ийн оюутан Д.Сумьяадорж, тусгай байрт ХХИС-ийн оюутан Б.Мөнхзул, ОУХС-ийн оюутан Т.Саранчимэг, НШУС-ийн оюутан С.Сэрдамба нар шалгарлаа.

Уралдааны ерөнхий шүүгчээр МХСС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч А.Пүрэвжанцан, шүүгчдээр Оюутанд үйлчлэх төвийн эрхлэгч Б.Энхжаргал, ГГС-ийн сургалтын албаны эрхлэгч Х.Уламбадрах, НШУС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш Г.Мэндхүү нар ажиллав.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар