МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд багш оюутны хамтын оролцоог идэвхижүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Багш, оюутны стартап-2019” (NUM STARTUP 2.0) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Бизнес төлөвлөлт ба Менторын уулзалт” арга хэмжээ 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд амжилттай зохион байгуулав.
Тус уулзалтад ментор зөвлөгөө өгч МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, ОӨГ-ын Шинэ бүтээлийн шинжээч Б.Оргилмаа, Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбооны Гүйцэтгэх захирал Д.Батдэлгэр, Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн, Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төвийн захирал Н.Батдэлгэр, менежер Н.Батсүх, Менежментийн тэнхмийн багш Д.Батцэцэг, Маркетинг, худалдааны тэнхмийн багш Ч.Батбаатар нар оролцлоо.
Хөтөлбөрт оролцсон багш, оюутны багууд өөрсдийн боловсруулсан бизнес загвараа танилцуулж менторуудын зөвлөгөө авч, хэлэлцүүлэг өрнүүлэв. Арга хэмжээний үеэр Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн эрхлэгч Д.Энх-Отгон багшийн бичсэн “Бизнес төлөвлөлт”, Д.Батцэцэг багшийн бичсэн “Өөрөө төсөл боловсруулъя” дасгалын номыг оролцогчдод гарын авлага болгон тарааж тус номын дагуу бизнес санаагаа хэрхэн амжилттай төсөл болгон хөгжүүлэх тухай танилцууллаа.
Инноваци, технологи дамжуулах төв