“Байгаль эх-лицей” ахлах сургуулийн өргөтгөлийн ажил эхэллээ

Share Button

МУИС-ийн “Байгаль эх- лицей” ахлах сургуульд  МУИС, Японы “Өвсний үндэс” хөтөлбөр хамтран 300 сая төгрөгийн санхүүжүүлэлтээр хоёр давхар барилгын өргөтгөлийг хийхээр болсон билээ. Энэ ажлын гүйцэтгэгчээр тэндэр зарлаж барилга угсралтын “MBC”  ХХК ажиллахаар болсон бөгөөд өнөөдөр тус барилгын шав тавих ёслол боллоо.

Шав тавих ёслолд МУИС-ийн эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Б.Даваасүрэн, Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг, ЗХШҮА-ны дарга М.Отгонбаяр, БСА-ны дарга Г.Цагаач, ББС-ийн захирал Н.Батхүү, ХХИС-ийн захирал Б.Очирхуяг, Байгаль эх- лицей ахлах сургуулийн захирал Ц.Батчулуун, барилгын гүйцэтгэгч МBC компанийн захирал С.Батчулуун нар болон “Байгаль эх – лицей” ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн багш хамт олон, сурагчид хүрэлцэн ирж,  Дашчойлон хийдийн лам н.Занабазар ном айлтгалаа.

МBC ХХК-ийн захирал С.Батчулуун: ” Барилгын гүйцэтгэгч компанийн хувьд манай хамт олон бол зам засвар, барилга угсралт, тэр дундаа сургууль, цэцэрлэг, соёлын төв зэрэг боловсрол, нийгмийн ач холбогдолтой газрын барилга барих тал дээр 18 жил үйл ажиллагаа явуулж байгаа дадлага туршлагтай дадлагжсан хамт олон. 22 инженер 400 гаруй ажилчидтай. МУИС-ийн зүгээс  ирэх 9 сарын 1 гэхэд багш сурагчдаа шинэ байрандаа хүлээж авах хүсэлтэй байгаа. Тиймээс бид Байгаль эх-лицей ахлах сургуулийн өргөтгөлийн барилгын энэ ажлыг 08 сарын 25 гэхэд бүрэн ашиглалтанд оруулж өгнө” гэсэн юм. 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар