Оюутны 70 мянгыг энэ 7 хоногт олгоно

Share Button

Оюутнуудын 4,5,6-р сарын тэтгэлэг хэзээ олгогдох нь тодорхойгүй байна, зарим сургууль 70 мянгаа өгөхгүй байна гэсэн яриа оюутнуудын дунд тараад байгаа билээ. Тиймээс энэ талаар МУИС-ийн Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Б.Даваасүрэнгээс тодруулга авсан юм.

Тэрээр “оны эхний гурван сарын тэтгэлгийг сар сард нь өгч байсан бол өнгөрсөн 4 сараас эхлэн  улирлаар олгож байх Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ журмын дагуу энэ улирлын тэтгэлгийг 6 сард  багтааж олгох учиртай. Хугацаа нь хоцорсон, өнгөрсөн зүйл байхгүй ч гагцхүү оюутнуудын хичээл амрах дөхөж байгаа энэ үед цаг хугацааны удаашралтай байгаа нь улсын төсвийн мөнгө бүрдэж өгөхгүй байгаатай холбоотой юм.  Гэхдээ ямартай ч оюутнуудынхаа тэтгэлгийг энэ долоо хоногт багтаан олгохоор холбогдох хүмүүстэй нь ярилцаад байна” гэсэн юм.

Мөн Төрийн сангаас оюутнуудын сургалтын төлбөрт орж ирэх Хүний хөгжил сангийн 500,000 төгрөгийн санхүүжилтийн ихэнхи хувь нь орж ирээгүй байгаа. Энэ нь багш ажилтны цалин, амралтын мөнгө өгөхөд ч тодорхой хэмжээгээр хүндрэл бий болгох магадлалтай байгааг хэлж байлаа.

Зарим их, дээд сургуулиуд 70 мянгаа авчихсан.  Харин ШУТИС, МУИС  зэрэг олон оюутантай төрийн өмчийн томоохон сургуулиудын тэтгэлэг төрийн санд бодит ачааллыг бий болгодог бололтой.  МУИС л гэхэд улиралд дунджаар 50600 оюутны 10 тэрбум зургаан зуун сая гаруй төгрөгийн тэтгэлгийг авдаг байна.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар