Сургалтын төрийн сангаас төрийн албан хаагчийн нэг хүүхдэд олгодог сургалтын төлбөрийн санхүүжилтэд хамрагддаг багш, ажилчдын анхааралд:
2012-2013 оны хичээлийн жилд Сургалтын төрийн сан төрийн албан хаагчийн нэг хүүхдэд олгодог сургалтын төлбөрийн санхүүжилтийг шинээр олгохгүй, харин өмнөх жилүүдэд “Сургалтын төлбөрийг төрөөс хариуцан санхүүжүүлэх тухай гэрээ”-г МУИС-ийн захиргаа Сургалтын төрийн сантай байгуулсан багш, ажилчдын хүүхдэд үргэлжлүүлэн олгоно.
Иймээс 2012-2013 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн санхүүжилтэд хамрагдах МУИС-ийн багш, ажилчид 9 дүгээр сарын 5-ны дотор хүүхдийн оюутны болон дүнгийн тодорхойлолт, сургалтын төлбөрийн нэхэмжлэхийг авчирч, “Сургалтын төлбөрийг төрөөс хариуцан санхүүжүүлэх тухай гэрээ”-г сунгана уу.
Хугацаа хожимдсон тохиолдолд гэрээ сунгагдахгүй, төлбөрийн санхүүжилт олгогдохгүй болохыг анхааруулъя.
Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний алба
МУИС-ийн 1-р байрны 201 тоот