МУИС, ШУТИС болон ХБНГУ-ын Кемнитцийн Их Сургуулийн Информатикийн факультетийн хамтын ажиллагааны хүрээнд ХБНГУ-д зохион байгуулагдсан зуны семинарт Германы профессор, судлаачид, оюутнуудаас гадна ОХУ-ын Новосибирск хотын Техникийн Их Сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн проректор проф., д-р (Sc.) Е.Б.Цой, БНХАУ-ын зочин судлаач д-р (PhD) Ванг, МУИС-ийн МКС-ийн дэд профессор, д-р (PhD) А.Амарзаяа, багш Ц.Навчаа, Г.Багаболд болон ШУТИС, Татварын ерөнхий газрын мэдээлийн технологийн алба зэрэг байгууллагаас төлөөлөгчид оролцжээ.
Тус семинарт зайн сургалт, сургалтанд мэдээллийн технологийг ашиглах, виртуаль лаборатори боловсруулах болон сургалтанд ашиглах туршлага, цаашдын чиг хандлага, embedded system зэрэг сэдвүүдээр илтгэлүүд хэлэлцэгдсэний дотор МКС-ийн багш, Кемнитцийн ИС-ийн докторант Г.Багаболд “Куэри оптимизацийн асуудлыг динамик програмчлалын аргаар шийдэх нь”, МКС-ийн багш, докторант Ц.Навчаа “Их сургуулийн сургалтанд Сургалт удирдах системийг нэвтрүүлэх нь” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн байна..Уг арга хэмжээ нь жил бүр Кемнитцийн Их Сургуулийн Информатикийн факультетийн декан, проф. В. Хардтын удирдлага дор зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн семинар нь төслийн ажилтан Ариана Хэллэр, Кемнитцийн Их Сургуулийн зочин судлаач, ШУТИС-ийн ЭХИС-ийн профессор Т.Уранчимэг нарын идэвхтэй оролцоотойгоор явагдсан байна