Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн ЭШ-ний хурал боллоо

Share Button

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Эргүнэ хотод хуралдсан “Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тэмдэглэх эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн НШУС-ийн Ж.Урангуа (Sc.D.), И.Саруул (Ph.D.), Д.Энхцэцэг (Ph.D.) нар оролцоод ирлээ. Тус хуралд Монгол улсаас манай гурван багшаас гадна ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн захирал С.Чулуун (Ph.D.), түүхч Ц.Батбаяр (SC.D.) нар оролцжээ. Эрдэм шинжилгээний хуралд монгол судлаач хятадын 115 эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд тус хурал нь эртний Монголын өвөг дээдэс Сяньбичуудын амьдарч байсан нутаг дэвсгэр бөгөөд XIII зуунаас Чингис хааны дүү Хавт Хасар болон түүний үр садын эзэмшил нутаг болох газарт хуралдсанаараа онцлог аж. Манай улс энэ оны 11-р сарын 14-ний өдөр Их эзэн Чингис хааныхаа мэндэлсний 850 жилийн ойг дурсан тэмдэглэн өнгөрүүлнэ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар