“Ус, Цаг уур, экологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал

Share Button

МУИС байгуулагдсаны 70 жилийн ой, Цаг уур, ус судлалын тэнхим байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан “Ус, Цаг уур, экологийн асуудлууд” сэдэвт Үндэсний гуравдугаар эрдэм шинжилгээний бага хурал 2012 оны 09 дүгээр сарын 26-нд болно.

“Ус, Цаг уур, экологийн асуудлууд” сэдэвт Үндэсний гуравдугаар эрдэм шинжилгээний бага хурал Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 2012 оны 09 дүгаар сарын 26-нд болно. Монгол Улсын Их Сургуулийн Цаг уур, ус судлалын тэнхим тус хурлыг санаачилж, зохион байгуулдаг билээ.

Энэхүү хурал нь цаг уур, ус судлал, экологийн шинжлэх ухаан, технологи болон эдгээрийг ашигладаг салбаруудын эрдэмтэн судлаачдад судалгааны үр дүн, туршилт, ирээдүйн зорилго, шинэ санаагаа солилцонгоо сүүлийн үеийн цаг уур, ус судлал, экологийн нээлт, технологи түүний хэрэглээний талаар мэдэх зэрэг өргөн боломжийг бүрдүүлж байна.

Хурал үндсэн, аман илтгэл болон ханын илтгэлээс бүрдэнэ.

“Ус, Цаг уур, экологийн асуудлууд” сэдэвт Үндэсний гуравдугаар эрдэм шинжилгээний

бага хурал зохион байгуулах хорооноос сонирхож буй талууд, судлаач, мэргэжилтэнүүдийг оролцохыг урьж байна. Бид хуралд ивээн тэтгэгчээр оролцох болон өөрийн үйл ажиллагааны танилцуулгаа явуулахыг сонирхогч болон хамтрагч талуудаас хүсэж байна.

Хураангуй ба өгүүллэг

Эрдэм шинжилгээний бага хуралд оролцох илтгэлийн хураангуй болон оролцох тухайгаа товлосон хугацаанаас өмнө jambajamts@num.edu.mn, munkhtsetseg.z@num.edu.mn э-шуудангуудаар мэдэгдэнэ үү. Хураангуйд гарчиг, зохиогчийн овог нэр, (илтгэгчийн доогуур зурсан байна) мөн зохиогчтой холбоо барих зүйлсийг нарийн оруулж өгнө. ( Албан газрын харъяалал, e-mail хаяг).

Өгүүллэгийг бага хурлаар хэлэлцэж Газарзүй-Геологийн Сургуулийн ‘‘Газарзүй’’ эрдэм шинжилгээний сэтгүүлийн тусгай дугаарт хэвлэнэ. Өгүүллэгийн хэвлэлийн эхийг ‘‘Газарзүй’’ эрдэм шинжилгээний сэтгүүлийн шаардлагад /хавсралт/ нийцүүлэн бэлдэж дараах э-шуудангаар / department_meteorology_hydrology@yahoo.com / ирүүлнэ үү.

Ханын илтгэлийг A0 хэмжээгээр бэлтгэнэ үү.

Чухал өдрүүд

Хураангуй хүлээн авах эцсийн хугацаа – 2012 оны 09 дүгээр сарын 23

Оролцох мэдэгдлийг хүлээн авах эцсийн хугацаа – 2012 оны 09 дүгээр сарын 23

Өгүүллэг хүлээн авах эцсийн хугацаа – 2012 оны 10 дүгээр сарын 1-аас өмнө тус тус ирүүлнэ үү.

Бүртгэл – 2012 оны 09 дүгээр сарын 26. 13:00 цагт, МУИС-ийн VII байр

Хурал болох хугацаа – 2012 оны 09 дүгээр сар 26. 13:00-18:00 цагт

Havsralt_num_paper_zaavar

Хурлын тухай мэдээлэл авах ба ивээн тэтгэгчээр оролцохыг хүсвэл дараах э-шуудангаар хаягаар холбогдоно уу: jambajamts@num.edu.mn, munkhtsetseg.z@num.edu.mn

МУИС. ГГС.

ЦАГ УУР, УС СУДЛАЛЫН ТЭНХИМ

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар